Бүх төрлийн автомашины цахилгаан, электроникийн эд ангиудын гэмтлийг компьютероор оношилж, засварыг мэрэгжлийн инженер, засварчид орчин үеийн багаж, төхөөрөмжүүдийг ашиглан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.


Манай хаяг:


БГД-7-р хороо. 4-р хороолол. Дилав хутагт Жамсранжавын гудамж/Модны 2-оос Гэмтлийн эмнэлэг рүү явдаг зам дагуу/. 78-р сургуулийн зүүн талд.

Утас:

98100955, 96684396




Х-431 Супер сканнер


Үйл ажиллагаа Супер сканер
X-431 ерөнхийдөө ENG, AIT, ABS, SRS, CC зэрэг суурь системүүдийг шалгаж, 1 машины засварт 148 систем, жич, шалгах гэмтлийн кодыг арилгах гэх мэт олон үйлдлийг хийж байна. Олон улсын стандартын дагуу системийн стандарт мэдээ баримт, үйлчилгээний туслах мэдээллүүд тархаж байна. Энэ нь автомашины компьютерийн гэмтлийг оношлоход сайн туслагч болох юм. Ази, Европи, Америкийн електрон удирдлагатай машинуудыг хянах “санах ой”-гоор тоноглогдсон юм байна.

  • Мэдээ баримтын бүлгийн долгионт дисплей
  • Мэдээг бүлэглэх маш хүчтэй долгионы үйлдэл хийгдэнэ энэ нь мэдээний бүлэг хэлбэлзэхийг тодорхой харж судлана гэсэн үг
  • Интернеттэй харьцах
  • Өдөр бүр сайжруулах худалдааны дараах үйлчилгээний шинэ санаа хэрэглэгчид өдөр болгон www.x341.com–д орж өдөр болгон сайжруулалт хийж болохоос гадна, он-лайн тусламжуудыг эндээс сонирхож болно.
  • PDA-үйлдэл
  • Дэлгэцнээс гараар ажиглаж, хувийн мэдээлэл авах
  • Санамж, хадгална, хувийн мэдээллийг эрж олох, ажиглах
  • Бизнес карт, найз нар, үйлчлүүлэгч нарынхаа мэдээллийг деталчлан хадгалж болно.
  • Зорилго, хийх хийсэн, нэмэх, устгах, ашиглах зорилгоор маск хуваарь, үйл ажиллагаанд хяналт хийж үйлдлийн сануулах зорилгоор хурал цуглаан аялал зохион байгуулах хугацааг товлоно.
  • Багаж. Цаг, дэлхий нийтэд өргөн тархсан цагтай. Тооны машин, энгийн тоо бодох машинтай. Зураг, электрон зурагнуудыг харж болно.
  • Тоглоом, мини илрүүлэгч
  • Принтер, мини принтер эсвэл стандартын принтерээр тестийн мэдээ баримтуудыг гаргана.
Шинж чанар

  • LINUX үйлдлийн систем дээр суурилсан
  • Нээлттэй оношлогооны технологи
  • Олон улсын стандартын дизайн бүхий бүх төрлийн оношлогоонд тохиромжтой
  • Интернетээр баяжуулж, ямар ч үед шууд буулгаж авч болно.
  • РС-тэй холбогдоно.
  • Мэдээллийн эх сурвалж
  • Том дэлгэц, LCD тохируулгатай
  • Гараар компьютерт нөхцөл оруулдаг. Энэ нь тохиромжтой бөгөөд найдвартай арга
  • Орчин үеийн цоо шинэ дизайн
  • Харилцан үйлдэл бүхий бага оврын төхөөрөмж
  • PDA үйлдэл
  • Идэвхтэй системүүдийн нэгдэл бүхий том компьютер, систем бүр нь дангаараа ажиллах чадвартай.
Онцлогууд
  • Ажиллах систем – UNAX үйлдлийн суурь
  • стандартын паралел сериалтай
  • том компьютерийн газел – 9WDC12V
  • принтер хурд сайтай мэдрэмтгий
  • дэлгэц 320х240 харьцаатай том хэмжээний дэлгэц, гараар хүрэх
  • тохируулан удирдах боломжтой.
  • Автомашины тест, ихэвчлэн Ази,Европи,Америкийн моделийг хэрэглэдэг.

Энэ төхөөрөмжийн давуу тал.

1. Бүхнийг хамарч чаддаг

Оношлогооны ажлын практикаас үзэхэд засварын газруудад ашиглагдаж байгаа дилерийн сканер ( Тухайн автомшины үйлдвэрлэгчээс дилер компаниудад нийлүүлдэг сканер ) нь засварчдад оношлох хамгийн дээд боломжийг олгох боловч түүнийг хэрэглэх нь тухайн нэг фирмийн автомашиныг оношлох үед л ашигтай байдаг байна. Өөрөөр хэлбэл, хэдийчинээн олон янзын маркийн автомашинтай ажиллах тутам түүний оношлох боломж багасдаг. Ихэнх тохиолдолд тэд машины эвдрэл гэмтлийн кодыг унших ба арилгахаас хэтрэхгүй байдаг нь нууц биш юм. Нөгөө талаас, автомашины удирдлагын систем өөрөө ч залгуур кодын дэглэмтэй байдаг. Эвдрэлийн кодыг нь энгийн аргаар юм уу, эсвэл гэрлэн диодын тусламжтайгаар уншиж болох ба зохих урьдчилан хамгаалагчийг ашиглан арилгаж болдог гэсэн үг.
Яг өнөөдөр бол автомашины систем улам нарийсан боловсронгуй болж байгаа тул ийм сканерийг ашиглана гэдэг хуруугаараа тэнгэр лүү хатгахтай агаар нэгэн болж байна. Орчин үеийн автомашинд түүнийг бүтээж байхдаа оношлогооны чухал боломжийг суурилуулж өгдөг болсон бөгөөд түүнийг нь тохирох оношлогооны хэргэсэлгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм. 90 –ээд оны эхэн үеийн удирдлагын систем нь хамгийн энгийн алгоритмаар бичигдсэн эвдрэлийн кодыг тусгаж чадах бол орчин үеийнх нь маш нарийн өөрөө өөрийгөө зохицуулж чаддаг алгоритмыг ашиглан их хэмжээний мэдээллийг боловсруулдаг компьютерийн сүлжээтэй адил болж хөгжсөн байдаг.
Харин LAUNCH компанийн шинэ төрлийн универсаль сканер болох Х-431 нь автомашины электрон системийн ихэнхтэй \ хөдөлгүүрийг удирдах, ХДАК, ХХА\ХХХ, хянах самбар, цаг уурын хяналт, иммобилайзер г.м.\ нь ажиллах боломж олгодог. Түүний ажиллах дараалал:

Удирдлагын блокийг ижилсгэн шалгах,
Алдаа мадгийн санах ойн доторхийг унших,
Алдаа мадгийн санах ойн доторхийг арилгах,
Тухайн үеийн өгөгдүүнийг тусган харуулах,
Бүрдэл хэсгийг идэвхижүүлэх,
Дасан зохицох,
Удирдлагын блокийг кодлох,
Дасан зохицох чадварыг арилгах

Х-431-ийн ажиллах дарааллын тоо тухайн автомашины удирдлагын системийн хөгжилт, хүч чадал ба өөрийн боломжоос шалтгаалдаг. Тухайлбал, Мерседес Бенз, БМВ маркийн автомашинуудын хувьд энэ нь дөчөөс дээш байгаа бөгөөд сканерийн программ хангамжийг шинэчлэн үүнээс ч олон болгон нэмэгдүүлж болно.
Эхний гурван режим дахь ажиллагааг манайхан бараг мэдэх тул бусдынх нь ажиллагааны талаар товч тайлбарлая.
Тухайн үеийн өгөгдүүнийг тусган харуулах буюу Data Stream бол удирдлагын блок нь хэмжүүрүүдээс ирж байгаа дохионуудын хэмжигдэхүүний ямар утгыг харж уншиж байгааг шалгах боломж олгодог маш их ашигтай ажил хийдэг байна. Энэ өгөгдүүнүүдийг задлан шинжлэх нь санах ойнд алдаа байхгүй байгаа үед ч эвдэрсэн бүрдэл хэсгийг олж мэдэх боломж олгодог юм. Энгийн нэг жишээ хэлэхэд, асаж байгаа халсан хөдөлгүүрийн хөргөгч шингэний температур С 20 градус гэж зааж байна гэж үзье. Тэгвэл энд эргэцүүлэх шалтаг байна.
Бүрдэл хэсгүүдийн ажлыг идэвхижүүлэх буюу Activation режимд сканерийн тусламжтайгаар системийн ажлыг удирдан жолоодож болно. Гүйцэтгэх төхөөрөмжүүд дэх эвдрэл гэмтлийг эрж хайхад энэ нь онцгой үр ашигтай байдаг. Тухайлбал, дроссель хаалтуурт нөлөөлөх буюу агаарын нэмэгдэл сувгийн огтлолыг өөрчилдөг хий явалтын эргэлтийг зохицуулагч дахь гэмтлийг ингэж олж болно. Эргэлтийн тоог сканерийн тусламжтайгаар өөрчлөн командыг хэрхэн зөв биелүүлж байгааг шалгах нь их тохиромжтой байдаг. Идэвхижүүлэх режимийн чадал ба боломж нь удирдлагын системээс өөрөөс нь хамаарна. Жишээлбэл, БМВ маркийн машины М52 хөдөлгүүрт Х-431 сканер нь ажиллаж байгаа хөдөлгүүр дэх форсунк бүрийг унтраах, агаар хуваарьлагч V A N O S зэргийн фазыг өөрчлөх системийг удирдах боломж олгодог юм.
Дасан зохицох буюу Adaptation бол өмнө нь дилерийн хэргслүүдэд байдаг байсан маш чухал ажиллагаа юм. Жишээлбэл, таны найз хөдөө хол замд явах болоод юмыг яаж мэдэх вэ гэж аккумулятораа цэнэглэхээр шийдээд машиндаа байхад нь цэнэглэгчид холбожээ. Машин нь VW Golf 1997 оны, хөдөлгүүр нь AEE байж гэж бодоё. Харин залгах үед нь хөдөлгүүрийн удирдлагын блокийн эрчмээс их хамаардаг санах ойнд байсан дросселийн хаалтуурын байрлалын талаар дасан зохицох ач холбогдлыг агуулсан мэдээлэл арчигдан арилжээ. Бүх юм зүгээр хэдий боловч мотор нь хий явалтын эргэлтийг барьж чадахаа больчихно. Ийм үед удирдлагын блок нь дроссель хаалтуурын байрлалыг зөвөөр ойлгож зохистой удирдаж чадах болгохын тулд ердөө л дасан зохицох ажилбарыг хийхэд л хангалттай юм. Ийм ажлуудыг зөвхөн Х-431 л хийж чаддаг юм шүү дээ.
Удирдлагын блокийг кодлох буюу Coding гэдэг нь дасан зохицохын нэг үүрэг гэж үзэж ч болох юм. Автомашины удирдлагын блокийг солих үед шинэ блок нь зөв ажиллахын тулд түүнд тухайн машины иж бүрдлийн тухай \трансмиссийн хэлбэр, ХАХ зэргийн тухай\ мэдээллийг хийж өгөх хэрэгтэй болдог. Кодлох мэдээллийг хуучин блокоос хуулж аваад шинэд нь суулгаж бичих ёстой.
Дасан зохицохыг арилгах режим буюу Clear adaptation нь жишээлбэл, дасан зохицох удирдлагатай автомат хурдны хайрцагны засвар үйлчилгээний үед хэрэгтэй.

Үйлчилгээний интервалыг арилгах үйлдэл нь сүүлийн үеийн загваруудын хувьд маш чухал. Тэдэнд үйлчилгээний шинэ интервал тавих “тойруу арга” байхгүй тул тоног төхөөрөмжид тавигдах шаардлага нь нэн өндөр байдаг. Шинэ машиныг зөв эдлэх арга нь Х-431 –д үзүүж байх явдал мөн.

2. Ашиглахад тохиромжтой байдаг.

Х-431 сканер нь дүрслэлийн идэвхит дэлгэцийг ашигладаг тул удирдлагын хамгийн бага төхөөрөмжтэй бүтээгджээ. Түүнийг ажиллуулахад Power, Hot key гэсэн хоёр товч л хангалттай юм. Эхнийх нь сканерийг асаах юм уу, унтраахад хэрэглэгддэг. Хоёрдахь нь өөр бусад режимээс \Тэмдэглэлийн дэвтэр, өдрийн тэмдэглэл зэрэг\ сканерийн режимд хурдан шилжин ороход хэрэглэгдэнэ. Бусад үйлдлүүдийг дэлгэцийн идэвхитэй цэсийн тусламжтайгаар хэрэгжүүлж болно. Бичигдсэн мэдээллийг оруулахын тулд дэлгэцийн гар товчлуур буюу бичвэрийг таних программыг ашиглана. Энэ виртуаль товчлуурыг ашиглан үг үсгийг шууд дэлгэц дээрээ бичиж болдог.
Дүрслэлийн дэлгэц нь түүнчлэн хэд хэдэн нэмэлт боломж олгодог. Урсгал хэмжүүрийн режимд мэдээллийг тоон хэлбэрээр болон график зургийн байдлаар нэгэн зэрэг хоёр хэмжээсээр дүрслэн үзүүлж болно. Хурдан хурдан өөрчлөгдөж байгаа тоонуудаар хэмжигдэхүүний өөрчлөлтийг яг таг тогтооход түвэгтэй болох үед график зургийн хэлбэрээр харах нь тустай байдаг. Аль ч режим дээрээс орж болдог тусламж авах үйлдэл –Help нь зааврыг нь байн байн уншихаас таныг чөлөөлж өгдөг.
Дүрстэй ажиллах энэ өндөр боломж нь үзүүлэн зааврыг орлох боломжтой болгосон юм. Оношлож буй автомашиныхаа маркийг сонгож авсны дараа энэ төрлийн машинд зориулагдсан оношлогооны залгуурын хэмжээ хэлбэр ба холбогдох байрлалыг тодорхойлоход танд тусална. Энэ нь сканерийг холбох цаг хугацааг богиносгож таны мөнгийг хэмнэх болно.

3. Шинэчлэн сайжруулах боломжтой.

Автомашины үйлчилгээний газар бүхэн хамгийн их орлого оруулах тийм машиныг үйлчлэх дуртай байдаг нь нууц биш. Ийм машин гэдэг нь нэлээд шинэвтэр бөгөөд тодорхой гүйлттэй боловч өндөр үнэтэй машинууд байдаг. Ийм төрлийн машиныг оношлоход маш өндөр мэргэшсэн техникчид, тохирох тоног төхөөрөмж хэрэгтэй болдог. Багаж төхөөрөмжийг шинэчлэх ажлыг гол төлөв шинэ солигддог картриж олж авах ба дахиж бичиж болдог картрижид программ хангамж нэмж суулгах гэсэн хоёр аргаар хийж байна. Эхний тохиолдолд программ хангамжийн үнэ дээр тусгай зориулалтын хоосон картрижийн үнэ нэмэгдэнэ. Тэгээд ч ийм картрижийн үнэ их өндөр байх талтай. Ширхэгийн тоо цөөн байх тутам бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр байдаг нь зах зээлийн хууль билээ. Харин хуучин картрижид шинэ программ хангамж бичиж оруулахын тулд хаа хол газар бүр жинхэнэ дилерт нь аваачиж хийлгэх хэрэгтэй. Энэ ч бас их зардал, хугацаа шаардана.
Харин Upgrade everyday буюу өдөр бүхэн шинэчлэх гэдэг үзэл баримтлалын хүрээнд компанийн санал болгож байгаа тоног төхөөрөмжийг шинэчлэх шинэ арга ийм дутагдалгүй юм.
Оношлогооны программуудыг хадгалахын тулд стандартын Compact Flash Card ашиглах болсноор Launch компани тусгай зориулалтын картрижи гаргаж худалдсанаас олдог ашгаа алдахад хүрсэн боловч энэ нь манай бүтээгдэхүүний хэрэглэгчдийн ажлыг их хөнгөвчилсөн юм. Стандартын СF Card-ын багтаамж хүрэлцэхээ болих үед \ийм цаг тохиолдох нь гарцаагүй\ программ хангамжийн нэн шинэ хувилбарыг бичихийн тулд стандартын CF Card-ыг хамгийн ойрхон байгаа компьютерийн дэлгүүрээс худалдан авахад л хангалттай.
Upgrade everyday буюу өдөр бүр шинэчлэх гэдэг нь хэрэглэгч нь шинэчлэгдсэн программ хангамжийг тэр нь яг www.x431.com. гэдэг сайт дээр гарч ирэх үед нь хүлээн авах боломжтой байна гэсэн үг юм. Үүнийг олж авахын тулд хаашаа ч явахын хэрэггүй, харин Интернетэд л орох хэрэгтэй. Эхний нэг жилийн турш ингэж программ хангамжийг шинэчлэх нь үнэ төлбөргүй бөгөөд ёстой л өдөр бүхэн авч байсан ч болох ажээ. Жилийн дараа шинэчлэх нь төлбөртэй болох бөгөөд үнэ нь жилд хэдэн удаа шинэчлэж байгаа болон шинэчлэж байгаа автомашины маркын тооноос шалтгаалах болно. Гэхдээ хэр олон удаа хэр олон машин шинэчлэгдэж байгаагаас болж оролт бүр нь хямдрах юм.
Компани ирээдүйн хэрэглэгч нараа угтан бас нэг алхам хийж байна. Суурь иж бүрдлийг худалдаж авах үед үйлчлүүлэгчиддээ автомашинд зориулсан адаптар, тэдэнд зориулсан одоо байгаа болон ойрын үед бий болох оношлогооны программыг ҮНЭГҮЙ бэлэглэж байх болно. Дээр дурьдсан сайтаар ороод автомашины төрөл марк бүрд зориулсан программын шинэ хувилбартай танилцах боломж танд бий. Орчин үеийн технологи нь үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрыг бие биендээ ойрхон байх боломжийг олгож өгч байна.
Олонх сканерууд зөвхөн зөв гарын жолоотой машинтай ажиллаж чаддаг бол Х-431 нь аль ч гартаа жолоотой \Японд зориулсан Европод зориулсан\ машинтай ялгаагүй адилхан ажиллаж чаддаг давуу талтай.




KES-200 хөдөлгүүрийн зөөврийн хянагч




Үйл ажиллагааны онцлог

• 4 сувагт осциллоскоф
• Мультиметр
• Асаалтын хоёр төрлийн системтэй хөдөлгүүрт оношлолт хийх боломжтой.
• Цилиндрийн ажиллагааны анализ хийх
• Цэнэглэх системийн анализ
Үүнийг автомашины цэнэглэгч системийн динамны цахилгаан гүйдэл, цэнэглэх хүчдэл зэргийг шалгахад хэрэглэж болно.
• Асаах үеийн анализ
Энэ үйлдэл нь автомашины асалтын үе дэх стартерийн эхний цахилгаан хүчдэл, эхний цахилгаан гүйдлийг хянахад зориулагдсан
• Хийн найрлага шалгах багаж холбох залгууртай
• Принт
Энэ нь оношлогооны дүнг РС принтертэй холбогдсоны үндсэн дээр хэвлэн гаргах үйлдэл хийх боломж.
• Үйлдвэрлэгчдээс өгөгдсөн харьцуулах мэдээллийн баазтай
• Оношлогооны мэдээллүүд санах ойд хадгалагдаж улмаар РС-д шилжүүлэх боломжтой

Үзүүлэлт
• Дэлгэц: 320х240 LCD Дэлгэц
• Товчлуур : 23 –н зөөлөн каучукан товчлуур
• Санах ой : РСМС2А залгуурын картриж
• Ажиллах температур: -300С, +500С
• Харьцангуй чийгшил 90%-с бага
• Сериал залгуур: стандарт RS232
• Принтер: Нэмэлтээр

Осциллоскоф
• Сувгийн тоо: – 4
• Хүчдэл: 0.1вольт-20вольт DIV
• Хугацаа: 25-20сек
• Давтамжийн өргөн: Мах – 500 kHz
• Хэмжилтийн цахилгаан хүчдэл: DC 50V
• Долгионы соронзон орны хугацаа: Мах. 5 удаа
• Идэвхтэй долгионы санамж 50 хуудас – on-line
8 хуудас - off-line

Мультиметр
• Хүчдэл: DC – 120 – 120V
• Гүйдэл: -0.4 ~ 0.4A
• Эсэргүүцэл: 0.0—40.0 Мега Ом
• Давтамж: 1Hz—100kHz
• Зайн хүчдэл: 9—15V
• Эргэлт: 300—8000 Эрг/мин
• Сорох хоолойн вакум: 0—105КРа



Бүх төрлийн автомашины цахилгаан, электроникийн эд ангиудын гэмтлийг компьютероор оношилж, засварыг мэрэгжлийн инженер, засварчид орчин үеийн багаж, төхөөрөмжүүдийг ашиглан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.






Манай хаяг:


БГД-7-р хороо. 4-р хороолол. Дилав хутагт Жамсранжавын гудамж/Модны 2-оос Гэмтлийн эмнэлэг рүү явдаг зам дагуу/. 78-р сургуулийн зүүн талд.


Утас:

98100955, 96684396